Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2016 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 17-22 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд нутгийн баруун өмнөд, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 30-нд зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-30-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, Увс нуурын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 30-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Хуваалцах