Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр хойд хэсгээр, 18-ны шөнө нутгийн зүүнхагаст цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр хойд хэсгээр, 18-ны шөнө нутгийн зүүнхагаст цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2017 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын талаар 4-9 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмдулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 4-6 хэм хүйтэн байна.
2017 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19, 22-нд нутгийн зүүн хагаст, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 13-18 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 19-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.


















