Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 21:00 цагт эхэлнэ

Өнөөдөр орой 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 21:00 цагт эхэлнэ
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 21:00 цагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр орой 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно.

Тоглолтод МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУАЖ Д.Жаргалсайхан, UB DANCE бүжгийн хамтлаг, Lemons хамтлаг, Реппер Ginjin, дуучин Э.Энх-Эрдэнэ, “The Hu”, “Увертюра”, Нэгэн зүгт, Sync, Take off зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Мөн уг арга хэмжээнд:

  • 2025 оны 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид;

  • Ой тогтоолтын Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Оюуны Олимпын аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, Олон улсын Их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин, Н.Энхшүр, Нармандахын Мөнхшүр нар;

  • 2015 оны UBS телевизийн "My Voice" тэмцээний шилдэг оролцогч, 2025 оны “Silkway star” олон улсын тэмцээний Гран-При, Алтан гадас одонт, дуучин Иозеф Червенка Мишээл;

  • Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон багийн гишүүн, "One Championship" холбооны аваргын бүс эзэмшигч, холимог тулаанч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Энх-Оргил;

  • Netflix-ийн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн нар оролцох юм.

Тоглолт 00:30 минут хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах