Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар жил бүр 12 дугаар сарын 31-нд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ.

Тус цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцож байгаа аж. Тэд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд оролцох урилгаа хүлээн авчээ.

Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд оролцох уран бүтээлчид төв талбайн тайзнаа үзэгч олондоо уран бүтээлээ толилуулж, шинэ оноо хамтдаа угтахаар бэлтгэлээ хангаж байна.

Шинэ жилийн мөнгөн үдшээс өмнө өдөр бүр 18:00–19:00 цагт урлагийн тоглолт зохион байгуулж иргэдэд шинэ жилийн уур амьсгал мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Хуваалцах