Улаанбурханы дэгдэлт намжихгүй байна
Жишээ нь, ХӨСҮТ-ийн тасаг 300 ортой. Гэвч одоогийн байдлаар 400 гаруй өвчтөн хүлээж авчээ.
Мэдээллийн алба

Улаанбурхан өвчний дэгдэлт өдийд намдах ёстой ч эмнэлэгийн ачаалал буурахгүй байна. Энэ хэрээр олон сар илүү цагаар ажилласан эмч, ажилтнуудын цалинг одоо болтол олгоогүй, ачааллаа хэтрүүлэн өвчтөн хүлээн авсан эмнэлэгүүдийн төсөв хэтэрсэн зэрэг асуудал тулгарч байгааг эмнэлэгийн удирдлагууд мэдээлж байна. Жишээ нь, ХӨСҮТ-ийн тасаг 300 ортой. Гэвч одоогийн байдлаар 400 гаруй өвчтөн хүлээж авчээ. Суурь өвчтэй хүүхдүүд ч их ирж байгаа нь ачааллыг улам нэмэгдүүлж байна. Арга ядахдаа хөнгөвтөр өвчтэй 150-200 хүнийг буцаажээ. Дээрх өвчнөөр 0-10 сартай хүүхэд өвдөх нь элбэг. Тиймээс нярай хүүхэдтэй, улаанбурхан туссан эхчүүдэд хүүхдээ хөхөөр нь хооллохгүй байхыг анхааруулж байна.


















