Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбурханыг эмчлэх эмүүдийг авахад 453.9 сая төгрөг зарцуулахаар боллоо

Эрүүл мэндийн даатгалын сангаас 453.9 сая төгрөг гаргаж, улаанбурханаар өвчилсөн өвчтөнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эм, тариаг худалдан авах болсноо өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбурханыг эмчлэх эмүүдийг авахад 453.9 сая төгрөг зарцуулахаар боллоо
Улаанбурханыг эмчлэх эмүүдийг авахад 453.9 сая төгрөг зарцуулахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн даатгалын сангаас 453.9 сая төгрөг гаргаж, улаанбурханаар өвчилсөн өвчтөнийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай эм, тариаг худалдан авах болсноо өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдлээ.

Улаанбурханы халдварын эсрэг, дархлаа сайжруулах, өвчин намдаах зэрэг үйлчилгээтэй Албумин, Вантаксин, Ванкомицин, Будисол, Нобивент плюс, Иммуноглобулин Ж, Виферон лаа гэсэн долоон төрлийн эм, тариа Халдварт өвчин судлалын үндэсний төвд тасарч, иргэд өөрсдөө мөнгө гаргаж, гаднаас худалдан авч буй. Дээрх эм, тариа нь өртөг өндөртэй, 150-260 мянган төгрөгийн хооронд эмийн сангуудаар борлуулагддаг учир иргэнд хүнд тусна. Өвчин намдаах Виферон лаагаас бусад нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй авах эм, тарианы жагсаалтад ороогүй. Иймээс ЭМД-ын сангаас хөрөнгө босгож, Эрүүл мэнд, спортын сайдын багц руу шилжүүлэн өгч, тасарсан эдгээр эм, тариаг хэвийн олгохоор болж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарч буй 453.9 сая төгрөг бол дээрх долоон төрлийн эм, тарианы гурван сарын хэрэглээг авч хүрнэ. Цаашид улаанбурханы халдварыг эмчлэхэд шаардагдах хөрөнгийг тухайн үед шууд шийдээд явна гэж С.Эрдэнэ сайд мэдээллээ. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Ерөнхий сайдын гаргасан 0-1 нэг нас хүртэлх хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгож, ажлаас нь чөлөөлөх зөвлөмж, чиглэлийг Хөдөлмөрийн яам эцэслэн шийдвэл дэмжиж ажиллана гэсэн юм.

Он гарсаар улаанбурханы халдварыг даалгүй ХӨСҮТ-д 18, орон нутгийн эмнэлгүүдэд 41, нийт 59 хүүхэд эндсэн. Харин улаанбурханы халдвараар өвдсөн өвчтөний ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа юм. Тэдний 80 хувь нь хөхний сүүгээр хооллодоггүй бор хоолонд орсон, дархлаа султай байжээ.

Хуваалцах