Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд “Нээлттэй хаалганы өдөр” болов

Дэлхийн шинжлэх ухааны өдөр болон Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн өнөөдөр Хүннү молл дахь “Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд “Нээлттэй хаалганы өдөр” болов
“Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд “Нээлттэй хаалганы өдөр” болов. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шинжлэх ухааны өдөр болон Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн өнөөдөр Хүннү молл дахь “Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭНБ Дарга, доктор (Ph.D) Н.Тунгалаг үг хэлэв.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд:

  • доктор (Ph.D) Л.Уранбилэг “Өмнөд Монголоос олддог палеонтологийн сонирхолтой олдворууд”,

  • докторант Ц.Чинзориг “Монгол орноос олддог тэмээн хяруул маягийн үлэг гүрвэл орнитомимозаврууд ба өнөөгийн судалгааны түвшин”,

  • магистр О.Одбаяр “Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа”,

  • Эрдэм шинжилгээний ажилтан Л.Дагва-Очир “Дэлхийн геологийн тогтоц”,

  • Эрдэм шинжилгээний ажилтан Г.Алтаншагай “Бактерийн палеонтологи” сэдвийн хүрээнд тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Тус өдөрлөгт ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн номын үзэсгэлэн худалдаа, Монгол орноос олддог Палеонтологийн олдвор, үлэг гүрвэлийн тухай сонирхолтой баримтат кино, “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг сонирхох боломжтой юм.

Хуваалцах