Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн 11 сард нээгдэнэ
Үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймагт Монголын хамгийн анхны гэх тодотголтой цэцэрлэгт хүрээлэн ирэх 11-р сард ашиглалтад орно.
Мэдээллийн алба

Үлэг гүрвэлийн өлгий нутаг Өмнөговь аймагт Монголын хамгийн анхны гэх тодотголтой цэцэрлэгт хүрээлэн ирэх 11-р сард ашиглалтад орно. Нийт 10 га талбайд 8.1 тэрбум төгрөгийн өртгөөр бүтээн босгож байгаа энэхүү цэцэрлэгт хүрээлэнд 20 гаруй төрлийн үлэг гүрвэлийн хөшөө байрлах ба 40 хувь нь ногоон байгууламжаар бүрхэгдсэн байх юм.
Эдгээр хөшөөний зарим нь хөдөлж, дуугарахаар хийгдсэний дээр гэрэлтэж, хөгжмийн хэмнэлээр “бүжиглэдэг” усан оргилуур баригдах юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг “Говь-Эрдэнэс” ХХК хариуцан гүйцэтгэж байна.
Хэдий өнгөрсөн зургадугаар сарын нэгэнд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байсан ч бороо их хэмжээгээр орж, сарын турш цахилгаан тасарснаар ашиглалтанд орох хугацаа ийнхүү таван сараар хойшилжээ.



















