“Үлэмжийн чанар” шаазан урлалын үзэсгэлэн нээгдэнэ
Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд Монголын шаазан урлалын мастер, уран бүтээлч Х.Хадхүүгийн Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхадыг олон нийтэд танилцуулах аж.
Мэдээллийн алба

“Үлэмжийн чанар” Монгол шаазан урлалын үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 21-нд буюу бямба гарагт нээгдэх гэж байна.
Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд Монголын шаазан урлалын мастер, уран бүтээлч Х.Хадхүүгийн Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн хийцээр бүтээсэн бурхадыг олон нийтэд танилцуулах аж.
Түүнчлэн Богд хааны ордон музейд хадгалагддаг Өндөр гэгээн Занабазарын сор бүтээлүүд болон Шинжлэх ухааны академийн түүх, археологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран явуулсан "Сарьдагийн хийд"-ийн малтлага судалгаагаар илэрсэн Өндөр гэгээн Занабазарын бүтээл туурвилын нэг төрөл болох шавар урлалын бурхад нэг дор дэлгэгдэн олны хүртээл болох юм байна.


















