Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улиастай, Гурвалжингийн гүүрэнд засвар хийнэ

Гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэхээр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улиастай, Гурвалжингийн гүүрэнд засвар хийнэ
Улиастай, Гурвалжингийн гүүрэнд засвар хийнэ. Зураг: МҮОНРТ

Гүүр, хоолой, туннелийн урсгал засварын ажлын хүрээнд “Гурвалжингийн гүүр, Улиастайн гүүрийн хэв гажилтын заадасны засварын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэхээр боллоо. Уг ажлыг нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд Гурвалжингийн гүүрний засварыг 2015 оны есдүгээр сарын 18-25-нд, Улиастайн гүүрний засварыг есдүгээр сарын 25-30-ны хооронд тус тус хийхээр төлөвлөөд байна.

Засварын ажлыг гүйцэтгэх дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүйгээр эгнээ, эгнээгээр хэсэгчлэн хааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх юм. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Хуваалцах