Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улиастай орчимд болсон газар хөдлөлтийн талаар мэдээллээ

Өнгөрсөн бямба гарагт болсон газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улиастай орчимд болсон газар хөдлөлтийн талаар мэдээллээ
Улиастай орчимд болсон газар хөдлөлтийн талаар мэдээллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба гарагт болсон газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ сарын 03-ны 17 цаг 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4,4 хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үед Бэлх, Шаргаморьт, гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонстож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдэж сандрал үүсгэсэн байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дахь хүчтэй газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй 25 барилга, байгууламжид энэ сарын 3,4-нд үзлэг шалгалтыг зохин байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл илрээгүй байна.

Хуваалцах