Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн шагналыг сэтгүүлч Ө.Рагчаасүрэн хүртлээ

уран зохиолын шилдэг цоморлог “Улирал ба зохиолч” сэтгүүлийн 2022 оны шагналыг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнд гардууллаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улирал ба зохиолч” сэтгүүлийн шагналыг сэтгүүлч Ө.Рагчаасүрэн хүртлээ
“Улирал ба зохиолч” сэтгүүлийн шагналыг сэтгүүлч Ө.Рагчаасүрэн хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Хүмүүний ертөнцийн сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай уран зохиолын шилдэг цоморлог “Улирал ба зохиолч” сэтгүүлийн 2022 оны шагналыг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнд гардууллаа.

Түүнийг Иван Крамскойн “Танихгүй эмэгтэй”, Ц.Энхжин “Холбоо нуур”, Л.Гаваа “Кино механикч”, Павел Педатов “Анх удаа одонгоор шагнуулсан түшмэлийн өглөө” зэрэг сонгодог уран зургуудын тухай танин мэдэхүй-уран сайхны нийтлэл бичсэний учир ийнхүү онцолж дээрх шагналын эзнээр тодруулсан байна.

Шагналыг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, “Улирал ба зохиолч” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Нямаа гардуулав.

Ахмад сэтгүүлч Ө.Рагчаасүрэнгийн хувьд хоёр жилийн өмнөөс “Улирал ба зохиолч” сэтгүүлд булан эрхэлж, дэлхийн сонгодог уран зургуудын тухай дагнан бичиж эхэлжээ. Тэрбээр өдгөө Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Монголын хэвлэлийн хүрээлэнгийн хойд бүс хариуцсан зохицуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байна.

Хуваалцах