Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нөгөөдөр эхэлнэ

“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нөгөөдөр эхэлнэ
Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан нөгөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно. Тус шашин, соёлын наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 6-ны 12:00 цагт эхэлнэ. Тус барилдаанд зодоглож буй бөхчүүд оноолтоор барилддаг уламжлалтай.

“Даншиг наадам-Хүрээ цам” наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийг бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл өнөөдөр 18:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны зааланд үргэлжлэх аж. Түүнчлэн бөхчүүд өөрийн биеэр бүртгүүлэх бөгөөд сугалаа өнөөдөр явагдах юм байна.

Хуваалцах