Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Улс хоорондын тээвэрлэлтэд хяналт тавих, харилцан мэдээ мэдээлэл солилцох журам" батлагдлаа

Харин хилийн хяналт шалгалтын бүсэд ачаа, зорчигч тээврийн хэрэгсэлд шалгалт хийх, хяналт тавих ажиллагааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын бүс, орон нутаг дахь газар, Шалган нэвтрүүлэх тасаг хариуцан ажиллахаар зохицуулагджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Улс хоорондын тээвэрлэлтэд хяналт тавих, харилцан мэдээ мэдээлэл солилцох журам" батлагдлаа
"Улс хоорондын тээвэрлэлтэд хяналт тавих, харилцан мэдээ мэдээлэл солилцох журам" батлагдлаа. Зураг: МҮОНРТ

Автотээврийн үндэсний төв, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хамтран Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх, улс хоорондын зорчигч болон ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгсэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийх, мэдээлэл солилцохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгын хүрээнд “Улс хоорондын тээвэрлэлтэд хяналт тавих, харилцан мэдээ мэдээлэл солилцох журам”-ыг боловсруулан баталлаа.

Тус журмын хэрэгжилтийн хүрээнд автотээврийн харилцааны тухай олон улсын хэлэлцээрийг хилийн боомтуудад хэрэгжүүлэх ажлыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын бүс, орон нутаг дахь газар, Шалган нэвтрүүлэх тасаг, Автотээврийн үндэсний төвийн тухайн орон нутгийн Автотээврийн төв, салбар хариуцан ажиллах юм.

Мөн Монгол Улсын автозамын боомтын хилийн хяналт шалгалтын бүсээс гадна байгаа тээврийн хэрэгсэлд шалгалт хийх, хяналт тавих ажиллагааг Автотээврийн үндэсний төвийн хилийн боомттой аймгийн Автотээврийн төв, салбар Тээврийн хэлтэс хариуцан ажиллана.

Харин хилийн хяналт шалгалтын бүсэд ачаа, зорчигч тээврийн хэрэгсэлд шалгалт хийх, хяналт тавих ажиллагааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын бүс, орон нутаг дахь газар, Шалган нэвтрүүлэх тасаг хариуцан ажиллахаар зохицуулагджээ.

Автотээврийн үндэсний төв

Хуваалцах