Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улс тунхагласны барилдаанд залуу Заан С.Сүхбат хоёр дахиа түрүүллээ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, Залуу ноёд групп, ЗХ-ний 034 дугаар анги, Бөхбилэгт дэвжээний бө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс тунхагласны барилдаанд залуу Заан С.Сүхбат хоёр дахиа түрүүллээ
Улс тунхагласны барилдаанд залуу Заан С.Сүхбат хоёр дахиа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, Залуу ноёд групп, ЗХ-ний 034 дугаар анги, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат хоёр дахь удаагаа түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Ажнай Корпораци, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Бүтээмж Тауэр” ХХК, Ховд аймгийн ОБГ, "Ховд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан У.Батцоож, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат, "Алдар" спорт хороо, Янжка'с Терафи ХХК, Энгүүн Цог Жавхлант ХХК-ийн бөх, аймгийн арслан Д.Батбаяр нар шалгарлаа.

Наймд улсын начин О.Түмэн, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Б.Бадрал, аймгийн арслан Б.Цагаанбанди нар үлдэв. Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн хурц арслан У.Батцоожид гардуулав.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах