Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улс төрийн тогтворгүй байдал аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж байна

Монгол орон аялал жуулчлалын баялаг нөөцтэй. Гэхдээ бүрэн ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй байна. Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаа ч улс төрийн тогтворгүй байдал хамгийн их сөрөг нөлөөтэйг судлаачид сануулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс төрийн тогтворгүй байдал аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж байна
Улс төрийн тогтворгүй байдал аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж байна. Зураг: МҮОНРТ

Монгол орон аялал жуулчлалын баялаг нөөцтэй. Гэхдээ бүрэн ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй байна. Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаа ч улс төрийн тогтворгүй байдал хамгийн их сөрөг нөлөөтэйг судлаачид сануулж байна.

Эдийн засгийн нэг гол тулгуур гэж үздэг ч аялал жуулчлал манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4 хүрэхгүй хувийг эзэлж байна. Аялал жуулчлалын салбар хөгжихгүй байгаа гол шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал. Яам агентлагийн мэргэжилтэн, төрийн албан хаагчдын улс төрөөс шалтгаалсан тогтворгүй байдал нөлөөлдгийг судлаачид хэлж байна.

Зочид буудлын үйлчилгээ ч хэт удаан байгааг гадныхан шүүмжилдэг. Дөрөвөөс дээш одтой дээд зэргийн буудлууд зочин хүлээж авахдаа таван минут, асуудалтай бол 10 минут зарцуулдаг. Гэтэл манай буудлууд ийм хурдтай ажиллаж чадахгүйг судалгаа харуулжээ.

Зочид буудлын үйлчилгээ, мэргэжилтэн бэлтгэх сургалтаас гадна тус салбарт судалгаа чухал. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын ямар бүтээгдэхүүн гаргах, үүнд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай, ирэх жуулчдын тоо, олох ашиг гээд нарийн тооцоо хэрэгтэй байгааг эрдэмтэд сануулж байна.

Хуваалцах