Улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ
Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга О.Хангай, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Э.Ня
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан боллоо.
Тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын аварга О.Хангай, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Э.Нямаа нар үлдэв.
Барилдааны үеэр Өмнөговь аймгийнхны золголт болон үзэсгэлэн худалдаа болж, тус аймгаас төрсөн улс, аймгийн алдар цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэв.
Өнөөдөр 12:00 цагаас Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, маргааш 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 19-нд 12:00 цагаас Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.


















