Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших нар эх орноо сурталчилж байна

Энэхүү олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын холбооны байгууллагууд оролцож байгаа бөгөөд маргааш өндөрлөх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших нар эх орноо сурталчилж байна
Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших нар эх орноо сурталчилж байна. Зураг: МҮОНРТ

Швейцарын Цюрих хотод “Феспо” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээлтээ хийжээ.

Үүнд Монгол Улсаа сурталчлахаар улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших нар оролцож байна. Бөхчүүд үзэсгэлэнгийн үеэр гадаадын үзэгчдэд Монгол бөхийн дэвээ шавааг үзүүлж, үндэсний бөхөө сурталчилан таниулсан байна.

Уламжлалт энэхүү үзэсгэлэнд энэ жил бөхчүүд оролцож, үндэсний уламжлалт хэв маягийг олон улсад таниулахад гар бие оролцож байгаа нь жуулчдыг татах томоохон боломж гэдгийг оролцогчид онцолж буй.

Энэхүү олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын холбооны байгууллагууд оролцож байгаа бөгөөд маргааш өндөрлөх юм.

Хуваалцах