Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын аварга Г.Эрхэмбаяр өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 1

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын аварга Г.Эрхэмбаяр өвдөг шороодлоо
Улсын аварга Г.Эрхэмбаяр өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа үргэлжилж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгаланд өвдөг шороодлоо.

Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж нар тав даваад байна.

Хуваалцах