Улсын аварга С.Мөнхбат өвдөг шороодлоо
Энэ даваанд Монгол Улсын аварга С.Мөнхбат улсын начин Хөхчирэнгэрт, улсны гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин Б.Баатарцолд, улсын харцага М.Бадарч улсын начин Д.Анарт тус тус өвдөг шороодов.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны дөрвийн даваа Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Энэ даваанд Монгол Улсын аварга С.Мөнхбат улсын начин Ч.Хөхчирэнгэрт, улсны гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин Б.Баатарцолд, улсын харцага М.Бадарч улсын начин Д.Анарт тус тус өвдөг шороодов.
Түүнээс өмнө улсын цолтой бөхчүүдээс Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Б.Сангисүрэн, Б.Серик, Б.Ганхуяг, Л.Гантулга нар үзэгчдийн суудал руу шилжээд байсан юм.


















