Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын байцаагчид органик хүнсний талаар сургалтад хамрагдлаа

Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МХЕГ-аас энэ тухай ойлголт, хуулийн ач холбогдол зэрэг асуудлаар “Органик хүнсний тухай хууль, органик хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага” сэдэвт сургалт хийж, улсын байцаагчдыг хамруулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын байцаагчид органик хүнсний талаар сургалтад хамрагдлаа
Улсын байцаагчид органик хүнсний талаар сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан МХЕГ-аас энэ тухай ойлголт, хуулийн ач холбогдол зэрэг асуудлаар “Органик хүнсний тухай хууль, органик хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага” сэдэвт сургалт хийж, улсын байцаагчдыг хамруулсан байна.

Сургалтаар салбарын яамнаас хийж буй ажил, дэлхийн улс орнуудын органик хүнс үйлдвэрлэлтийн байдал, органик хүнс үйлдвэрлэл үйлчилгээнд тавигдах шаардлагуудын талаар ХХААХҮЯ, МХЕГ, Хүнсний технологи, инновацийн төв зэрэг байгууллагуудаас мэдээлэл хийжээ. Сургалт цахимаар хийгдсэн бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн мал эмнэлгийн, таримал ургамал үр сортын, ургамал хорио цээрийн, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчид, лабораторийн мэргэжилтнүүд хамрагдсан байна.

Хуваалцах