Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын баяр наадамд хүч үзэх бөхчүүдийг 9, 10-нд бүртгэнэ

Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын баяр наадамд хүч үзэх бөхчүүдийг 9, 10-нд бүртгэнэ
Улсын баяр наадамд хүч үзэх бөхчүүдийг 9, 10-нд бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулсны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хууль, дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдана.

Барилдах бөхчүүдийг энэ сарын 9, 10-нд 10:00-18:00 цагт Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.

Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авч ирж, өөрийн биеэр бүртгүүлэх аж.

Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй гэнэ.

Хуваалцах