Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын баяр наадамд хүч үзэх бөхчүүдийг Спортын төв ордонд бүртгэнэ

Бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх аж. Улсын наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын баяр наадамд хүч үзэх бөхчүүдийг Спортын төв ордонд бүртгэнэ
Улсын баяр наадамд хүч үзэх бөхчүүдийг Спортын төв ордонд бүртгэнэ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд хүч үзэх 512 бөхийн бүртгэл өнөөдөр, маргааш явагдана.

МҮБХ-ны маргааны улмаас Бөхийн өргөөг битүүмжилсэн учир Спортын төв ордонд бүртгэхээр болжээ.

Бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх аж. Улсын наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна.

Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд мөн өнөөдөр, маргааш Хүүхдийн ордонд бүртгэнэ.

Хуваалцах