Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин Б.Баатарцолд өвдөг шороодлоо

Мөн түрүү бөхийн тоонд нэрлэгдэж байсан улсын харцага М.Бадарчаар улсын начин Д.Анар даваагаа ахиулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин Б.Баатарцолд өвдөг шороодлоо
Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин Б.Баатарцолд өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны гурвын даваа Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Энэ даваанд Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ улсын начин Б.Баатарцолд өвдөг шороодлоо.

Мөн түрүү бөхийн тоонд нэрлэгдэж байсан улсын харцага М.Бадарчаар улсын начин Д.Анар даваагаа ахиулав.

Түүнээс өмнө улсын цолтой бөхчүүдээс Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Б.Сангисүрэн, Б.Серик, Б.Ганхуяг, Л.Гантулга нар өвдөг шороодсон юм.

Хуваалцах