Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин А.Цацавшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хасчээ

Тодруулбал, Баяр наадмын тухай хуулийн дагуу улсын наадамд таваас дээш давсан улсын цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой. Түүний дагуу допингийн шинжилгээ авч, гурван бөхөөс хориотой бодис илэрсэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин А.Цацавшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хасчээ
Улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин А.Цацавшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хасчээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, гурван бөхийн барилдах эрхийг хасчээ.

Тодруулбал, Баяр наадмын тухай хуулийн дагуу улсын наадамд таваас дээш давсан улсын цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой. Түүний дагуу допингийн шинжилгээ авч, гурван бөхөөс хориотой бодис илэрсэн байна.

Хориотой бодис Улсын гарьд Н.Ганбаатар, улсын начин А.Цацавшир, улсын шинэ начин Ц.Бямба-Очир нараас илэрсэн байна.

Тиймээс хориотой бодис илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид гаргажээ.

Хуваалцах