Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын профессорын багийн сургалт хийлээ

Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтын чиглэлээр ЭМХТ-өөс зохион байгуулж буй БНСУ-ын зочин профессорын сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт дөрөвдүгээр сарын 20-22-ны хооронд байгуулахаар төлөвлөгдсөний дагуу эхний өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын профессорын багийн сургалт хийлээ
Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын профессорын багийн сургалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтын чиглэлээр ЭМХТ-өөс зохион байгуулж буй БНСУ-ын зочин профессорын сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт дөрөвдүгээр сарын 20-22-ны хооронд байгуулахаар төлөвлөгдсөний дагуу эхний өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус эмнэлэгт өнөөдөр БНСУ-ын Сунчонхян Их Сургуулийн Сөүл эмнэлгийн профессор Жан Вон Ху Зүрхний мэс заслын чиглэлээр “ECMO: GUIDELINES AND TECHNIQUE” сэдвээр лекц уншин, тус эмнэлгийн зүрхний мэс засал, эрчимт эмчилгээ, зүрх судасны тасгийн эмч нар оролцож, шаардлагатай өвчтөнүүдэд хамтарсан үзлэг хийж, эмчилгээ, оношилгооны талаар заавар зөвлөгөө өглөө.

БНСУ-ын зочин профессорын баг нь тус эмнэлэгт дөрөвдүгээр сарын 20-22-ны хооронд “Гол судас болон захын судасны өвчин судлал”, "Зүрхний үйл ажиллагааг хиймлээр дэмжих эмчилгээ" зэрэг сэдвээр сургалт орох юм.




Хуваалцах