Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, О.Хангай үзүүрлэв

Харин дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, аймгийн арслан Л.Цээсүрэн, аймгийн заан М.Даваасүрэн, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар үлдэв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, О.Хангай үзүүрлэв
Улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, О.Хангай үзүүрлэв. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан “Сонгинохайрхан уулын хишиг” улс, аймгийн алдар цолтой эрэмбэ, чансаатай хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, улсын харцага О.Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа.

Харин дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, аймгийн арслан Л.Цээсүрэн, аймгийн заан М.Даваасүрэн, аймгийн харцага Д.Пүрэвдорж нар үлдэв.

Уран барилдааны шагналыг аймгийн харцага Д.Пүрэвдоржид гардуулав.

Хуваалцах