Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна

Энэ долоо хоногт УИХ-д өргөн барих “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-д багтсан “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал”-д сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг гарган иржээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна
Улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна. Тэдний олонх малчин өрхийн хүүхэд. Учир нь орон нутгийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн хүүхдээ бүрэн хамруулж чадахгүй байгаа нь малчин өрхийн цэцэрлэгийн насны хүүхдүүд хоцроход хүрээд байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид тайлбарлалаа.

Mongolian National Radio · Улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байна

Энэ долоо хоногт УИХ-д өргөн барих “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-д багтсан “Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудал”-д сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг гарган иржээ.

Тиймээс тулгамдсан асуудлыг бодит баримт, судалгаанд түшиглэн шийдвэр гаргагчдад танилцуулахаар Хүний эрхийн үндэсний комисс ажиллаж байна.

Хуваалцах