Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь малчид
Нийгмийн даатгалын шимтгэлээ жилд хоёр удаа төлөх боломжийг малчдад олгохоор Нийгмийн даатгалын ерөнхий газар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
Мэдээллийн алба

Нийгмийн даатгалын шимтгэлээ жилд хоёр удаа төлөх боломжийг малчдад олгохоор Нийгмийн даатгалын ерөнхий газар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь малчид. Гэтэл тэдний 10 хүрэхгүй хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг байна. Үүнийг сар бүр нийгмийн даатгалд төлөх мөнгө, зав чөлөө байдаггүйтэй холбоотой гэж малчид тайлбарладаг.
Тэгвэл энэ шалтгааныг судалж, малчид нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр биш жилд хоёр удаа төлөх боломжийг нийгмийн даатгалын газар судалж эхэлсэн байна. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 17 гишүүн санаачлан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасангаас тодрууллаа.


















