Улсын начин Б.Серик Азийн хошой аварга болж, улсын харцага Д.Анар үнэмлэхүй жинд аваргаллаа
+100 кг-д улсын начин Б.Серик түрүүлснээр Азийн хошой аварга болсон бол улсын харцага Д.Анар үнэмлэхүй жинг аваргаллаа.
Мэдээллийн алба

Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18-нд Монгол бөхийн өргөөнд боллоо. Монголд анх удаа зохион байгуулагдсан Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид бүтэн багаараа буюу 16 тамирчин найман жинд зодоглосон бөгөөд 11 улсын 130 тамирчин есөн жинд 44 багц медалийн өрсөлдөж аваргуудаа тодруулсан билээ.
Тэмцээнийн эхний өдөр 55кг, 66кг, 82кг, -100кг, +100кг-ийн жингийн барилдаан болж аваргууд тодорсон. Харин тэмцээнийн сүүлийн өдөр 60кг, 74кг, 90кг болон үнэмлэхүй жингийн аваргууд тодорлоо. Түүнчлэн АШТ-ий жин тус бүрт түрүүлсэн бөхийг нэг мянга, үзүүрлэсэн тамирчныг 500, хүрэл медаль хүртсэн тамирчинг 300 ам.долларын мөнгөн шагналаар шагнасан билээ.
Хоёр өдөр үргэлжилсэн уг тэмцээнийн шилдэг тамирчнаар Япон улсын тамирчин Sato Yuya тодорсон бол шилдэг шүүгчээр Украйн улсын шүүгч Виктор Куропиотиик тодорлоо.
Курес бөхийн ААШТ-ээс медаль хүртсэн тамирчид:
55кг-ийн жинд:
TUTKYSHEV NARIMAN - KAZ
Д.БӨХЧУЛУУН - MGL
А.ХАТАНСАЙХАН - MGL
ERDENGCHAOLU - CHN
60кг-ийн жинд:
KHUANBAY YELAMAN - KAZ
Б.ЭНЭБИШ- MGL
Б.АЛТАНБАГАНА - MGL
NURIDDINOV SHOKHRUKH - UZB
66 кг-ийн жинд:
Б.ЭРДЭНЭБАЯР - MGL
Б.САМБУУБУЯН – MGL
ZHAANBAEV NURZHIGIT – KGT
HUSEYNZODA MUHAMMADRAJAB – TJK
74 кг-ийн жинд:
SATO YUYA - JPN
Б.ПҮРЭВДАВАА - MGL
BESKEMPIR AIDAR – KAZ
С.БАЯРТҮВШИН - MGL
82 кг-ийн жинд:
Б.ГААЖАДАМБА - MGL
ESKANDARI MOSTAFA- IRN
Б.АЛТАНСҮХ - MGL
YESSENOV ZHAIDARBAY - KAZ
90 кг-ийн жинд:
Э.ТҮМЭННАСАН - MGL
Б.ТЭНГИС - MGL
IKROMOV SARVAR - UZB
RYSBAY AYAN - KAZ
-100кг-ийн жинд:
ISSAGABYLOV MAKSAT - KAZ
Г.ТҮВШИНЖАРГАЛ - MGL
JURAEV ILKHOM - UZB
Д.ЦЭРЭННЯМ - MGL
+100кг-ийн жинд:
Б.СЕРИК– MGL
SETTEN AIBAT - KAZ
Х.ЦОГТГЭРЭЛ - MGL
KURBONALIEV DADAKHOM – TJK
Үнэмлэхүй жингийн төрөлд:
Д.АНАР – MGL
AKHMETBEKOV BEKZAT - KAZ
YAZDANPANAH AHMAD - IRN
Сонирхуулахад, +100 кг-д улсын начин Б.Серик түрүүлснээр Азийн хошой аварга болсон бол улсын харцага Д.Анар үнэмлэхүй жинг аваргаллаа.


















