Улсын начин Э.Батмагнай төрийн их баяр наадамд түрүүллээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяраар ес давж түрүүлэн, Монгол Улсын арслан цолын болзлыг хангалаа.
Аймгийн арслан Н.Өсөхбаяр Монгол төрийн их наадамд үзүүрлэж, Улсын гарьд цол хүртэхээр болж байна.


















