Улсын начин Г.Батбаатарын саарал соёолон түрүүллээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын начин Г.Батбаатарын саарал соёолон түрүү магнай болж торгон жолоогоо өргүүллээ.
Мэдээллийн алба

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул С.Бямбасайханы халиун үрээ давхив.
Айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Уул сумын харьяат Г.Ганчулууны хээр, тавд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагийн хул үрээ хурдаллаа. Энэ жил соёолон насны морьдын уралдаанд 170 орчим хурдан буян тоосоо өргөсөн юм.