Улсын начин Т.Баасанхүү түрүүллээ
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өмнөх “Их сорилго” барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын өмнөх “Их сорилго” барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. МҮБХ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран зохион байгуулсан тус барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Б.Батмөнх нарын зэрэг улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Сугаржаргал нар шалгарлаа.
2014 оныихсорилго:
Түрүү бөх: Ц.Содномдорж /у.х/
Үзүүрлэсэн бөх: Б.Батмөнх /у.з/
Шөвгөрсөн бөхчүүд: Д.Ганхуяг /у.ар/ , Ө.Бат-Орших /у.х/
2015 оныихсорилго:
Түрүү бөх: Ө.Бат-Орших /у.х/
Үзүүрлэсэн бөх: Б.Батмөнх /у.з/
Шөвгөрсөн бөхчүүд: Ө.Даваабаатар /у.х/, Н.Золбоо /а.а/


















