Улсын нөөц судлалын төвийг байгуулав
Улсын нөөцийн талаар баримтлах бодлого, стратеги болон удирдлагын талаар судалгаа хийж зөвлөмж гаргах, бараа материалын бүрдүүлэлт, тэдгээрийн хадгалалтын нөхцөл, бүтээгдэхүүний
Мэдээллийн алба

Улсын нөөцийн талаар баримтлах бодлого, стратеги болон удирдлагын талаар судалгаа хийж зөвлөмж гаргах, бараа материалын бүрдүүлэлт, тэдгээрийн хадгалалтын нөхцөл, бүтээгдэхүүний чанар байдалд туршилтын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Гамшиг судлалын хүрээлэнгийн дэргэд Улсын нөөц судлалын төвийг шинээр байгуулан ажиллаж байна.
Тус төв нь тэжээлийн үйлдвэр, сорт сорилын гэсэн хоёр хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Төв аймгийн Жаргалант сумын нөөцийн салбарыг түшиглэн, тэжээлийн үйлдвэрийг байгууллаа. Мөн гамшгийн нөхцөл байдал үүссэн үед малчдад өртөг багатай, малын тэжээлээр хангах зорилгоор “Байгалийн эрдэст багсармал тэжээл”-ийн үйлдвэр-ийг байгуулан ажиллаж байна.
Таримал ургамлын үрийн сортыг Увс аймгийн Баруунтуруун сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шар тал, Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Төв аймгийн Жаргалант сумдад тариалан, анхны ургацаа аваад байна.


















