Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын цолтнууд бөхөөс өөр төрлийн спортоор өрсөлдөнө

Зүлэг ногоон дэвжээнд эр бяраа үздэг бөхчүүд спорт тоглоомоор хэрхэн хүч үзэхийг хүссэн бүхэнд нээлттэй юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын цолтнууд бөхөөс өөр төрлийн спортоор өрсөлдөнө
Улсын цолтнууд бөхөөс өөр төрлийн спортоор өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүд энэ сарын 12-14-нд Монгол бөхийн өргөөнд бус Спортын төв ордонд сагсан бөмбөгөөр өрсөлдөнө.

Энэ нь "Мөнгөн цагариг" клубийн 10 жилийн ойг тохиолдуулж байгаа бөгөөд дээрх төрлөөс гадна шатар, дартс, ширээний теннис гэсэн дөрвөн төрөлд ур чадвар, авхаалж самбаагаа сорих юм.

Зүлэг ногоон дэвжээнд эр бяраа үздэг бөхчүүд спорт тоглоомоор хэрхэн хүч үзэхийг хүссэн бүхэнд нээлттэй юм байна.

Тэмцээний техникийн хурал энэ сарын 11-ний 13:00 цагт болно.

Энэ удаагийн тэмцээнд нутаг нутгаараа баг болон хуваагдах аж.

Хуваалцах