Улсын заан Б.Бат-Өлзий сар шинийн барилдаанд хоёр дахиа түрүүллээ
Их шөвөгт Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.
Мэдээллийн алба

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Н.Батсуурь үзүүрлэлээ.
Сонирхуулахад, тэд өмнө нь зургаан удаа барилдахдаа тус бүр гурав даваад байв.
Их шөвөгт Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.
Харин дунд шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын харцага Б.Зоригтбаатар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Н.Золбоо, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарсан юм.


















