Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв

Тус барилдаанд хүрэлцэн ирсэн Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд “Жем интернэшнл” группын хамт олон болон гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутгийн зөвлөл дэвжээний бөхчүүд нь хүндэтгэл үзүүллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв
Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв. Зураг: МҮОНРТ

“Жем интернэшнл” группын нэрэмжит улсын харцага цолны хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэв.

Их шөвөгт Завхан аймгийн Яруу сумын харьяат гавьяат тамирчин, улсын заан М.Лхагвагэрэл, Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Ө.Даваабаатар нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Л.Лха-Очир, Ц.Мөнхбаяр, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.

Хуваалцах