Улсын заан Б.Бат-Өлзийг идэвхигүй барилдсан гэсэн шалтгаанаар тахим буулгалаа
Ийнхүү тэргүүн байрын төлөө улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар шалгарч үлдлээ.
Мэдээллийн алба

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, “Монгол бахархал”-ын өдөр болон Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Үндсэн Хууль баталсны 98 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Их шөвөгт тунаж барилдсан Монгол Улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нарын барилдаан үзэгчдийг удтал хүлээлгэж, Монголын үндэсний бөхийн холбооны дүрэмд зааснаар цаг дуустал давалцаагүй тул О.Хангайгийн талд давааг нь олголоо. Учир нь заасан хугацаа хүртэл хэн нь илүү идэвхитэй барилдсанд нь давааг нь ахиулах гэсэн байдаг. Тэгвэл О.Хангай гурван удаа мэхний хувилбар хийсэн бол Б.Бат-Өлзий мэх хийлгүй зөвхөн хамгаалсан гэж үзэн ийнхүү шийдвэрлэсэн юм.
Ийнхүү тэргүүн байрын төлөө улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар шалгарч үлдлээ.


















