Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын заан Н.Жаргалбаярын заан цолны мялаалга наадамд Л.Шинэбаатар түрүүлэв

Хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо "Ремикон" ХХК, “Бөх билэгт” дэвжээний бөх Монгол Улсын начин Л.Шинэбаатар түрүүлж, Э.Даш үзүүрлэлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын заан Н.Жаргалбаярын заан цолны мялаалга наадамд Л.Шинэбаатар түрүүлэв
Улсын заан Н.Жаргалбаярын заан цолны мялаалга наадамд Л.Шинэбаатар түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Сүлд” спорт хороо "Блю Драгон" ХХК зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, “Увс нуур” дэвжээний бөх Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаярын заан цолны мялаалга наадам өнгөрсөн бямба гарагт түүний төрсөн нутагт боллоо.

Хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо "Ремикон" ХХК, “Бөх билэгт” дэвжээний бөх Монгол Улсын начин Л.Шинэбаатар түрүүлж, Э.Даш үзүүрлэв.

Их шөвөгт улсын заан Б.Батмөнх, аймгийн хурц арслан О.Гантулга нар шалгарсан юм.

Хуваалцах