Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын заан Н.Түвшинбаяр, аймгийн арслан М.Еркебулан нарын барилдаан

Тэдний барилдаан нэлээн удах явцад Н.Түвшинбаяр өрсөлдөгчөө хэдэн ч удаа хазайлгасан боловч үр дүн нь М.Еркебуланы талд таарав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын заан Н.Түвшинбаяр, аймгийн арслан М.Еркебулан нарын барилдаан
Улсын заан Н.Түвшинбаяр, аймгийн арслан М.Еркебулан нарын барилдаан. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон билээ.

Тус барилдааныг дөрвийн даваанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын заан Н.Түвшинбаяр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн арслан М.Еркебулан нар таарсан билээ.

Тэдний барилдаан нэлээн удах явцад Н.Түвшинбаяр өрсөлдөгчөө хэдэн ч удаа хазайлгасан боловч үр дүн нь М.Еркебуланы талд таарав.

Иймд тэдний барилдааны явцыг гэрэл зургандаа буулгасан юм.

Хуваалцах