Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улсын заан Н.Түвшинбаярын наадамд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ

Харин их шөвөгт улсын өсөх идэр начин Э.Энхбат, аймгийн арслан Н.Болдбаатар нар шалгарсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын заан Н.Түвшинбаярын наадамд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ
Улсын заан Н.Түвшинбаярын наадамд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын наадмын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын заан Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам өчигдөр Булган аймгийн Сайхан суманд боллоо.

Тус наадмын хүчит барилдаанд 128 бөх зодоглсноос Монгол Улсын арслан, Даншгийн даян аварга Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ.

Харин их шөвөгт улсын начин Д.Анар, аймгийн арслан Г.Ганбаатар нар шалгарсан юм.

Хуваалцах