Улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн хорих ял оноолоо
Тэрбээр “Мах импекс” компанитай гэрээ хийсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн аж ахуйн нэгж болон иргэдээс нийт 500 гаруй сая төгрөг залилан авсан байна.
Мэдээллийн алба

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр “Мах импекс” компанитай гэрээ хийсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн аж ахуйн нэгж болон иргэдээс нийт 500 гаруй сая төгрөг залилан авсан байна. Түүнд холбогдох хэргийг өчигдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан гэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Мөнхтуяа мэдээллээ.
Улсын заан Ц.Баярсайхан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхэд хандах болно гэдгээ илэрхийлсэн байна.


















