Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Умард Солонгосоос Хятадруу тээвэрлэх төмрийн хүдрийн импорт нэмэгджээ

Умард Солонгос улсаас БНХАУ руу тээвэрлэх төмрийн хүдрийн импорт нэмэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгосоос Хятадруу тээвэрлэх төмрийн хүдрийн импорт нэмэгджээ
Умард Солонгосоос Хятадруу тээвэрлэх төмрийн хүдрийн импорт нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Умард Солонгос улсаас БНХАУ руу тээвэрлэх төмрийн хүдрийн импорт нэмэгдсэн байна.

Энэ тухай Хятадын статистикийн газраас мэдээлжээ. Тухайлбал, өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаар авч үзэхэд Хятад улс Умард Солонгосоос 20 сая 260 мянган ам долларын үнэ бүхий төмрийн хүдрийг хятадын хилээр импортлосон гэжээ.

Энэ нь өмнөх жилийн үеийнхтэй харьцуулахад 4,4 дахин их үзүүлэлт гарч байгаа юм байна. Өнгөрсөн жилийн 3-р сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор Умард Солонгос улсад тавьсан хориг арга хэмжээний хүрээнд тус улсаас байгалийн ашигт малтмалыг импортлохыг хориглосон юм байна. Гэсэн хэдий ч хэрэв ашигт малтмал тэр дундаа төмрийн хүдрийг амьдрал, ахуйн хэрэгцээний хүрээнд тээвэрлэхийг зөвшөөрдөг юм аж.

Хуваалцах