Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Умард Солонгосын “Муранбун” хамтлаг БНХАУ-д тоглолтоо хийнэ

БНАСАУ-ын "Муранбун" буюу “Муран толгодын чуулга” хамтлаг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Бээжин хотын Соёл, урлагийн ордонд тоглолтоо хийх гэж байна.

Д.
Д.Нямгэрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Солонгосын “Муранбун” хамтлаг БНХАУ-д тоглолтоо хийнэ
Умард Солонгосын “Муранбун” хамтлаг БНХАУ-д тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

БНАСАУ-ын "Муранбун" буюу “Муран толгодын чуулга” хамтлаг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Бээжин хотын Соёл, урлагийн ордонд тоглолтоо хийх гэж байна. 2012 онд байгуулагдсан тус хамтлагийн гишүүдийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өөрөө сонгон шалгаруулсан бөгөөд Умардын уламжлалт дуу хөгжмийг Өрнийн хөгжмийн урсгалтай хослуулан тоглодгоороо олон улсын анхаарлыг багагүй татаад байгаа юм.

Тус хамтлагийн гадаад дахь анхны тоглолтыг Бээжин хотод хийх болсон нь БНАСАУ, БНХАУ-ын найрсаг харилцааны илрэл юм гэж Умардын мэдээллийн төв агентлагаас мэдэгдэж байна.

Хуваалцах