Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмгөөлөгч Г.Батбаяр Монголын хуульчдын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв

өмгөөлөгч Г.Батбаярыг ёс зүйн алдаа гаргасан хэмээн өмгөөлөх эрхийг нь хасах шийдвэр гаргасан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмгөөлөгч Г.Батбаяр Монголын хуульчдын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв
Өмгөөлөгч Г.Батбаяр Монголын хуульчдын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв. Зураг: МҮОНРТ

Монголын хуульчдын холбооны энэ сарын 16-ны өдрийн хурлаар ёс зүйн доголдолтой зарим өмгөөлөгч, хуульчдад хариуцлага тооцсон. Тэдний дунд өмгөөлөгч Г.Батбаярыг ёс зүйн алдаа гаргасан хэмээн өмгөөлөх эрхийг нь хасах шийдвэр гаргасан байна.

Ингэхдээ тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос дээрх шийдвэрийг гаргажээ. Хуульд заасны дагуу дээрх хорооны гаргасан дүгнэлтийг хариуцагч эс хүлээн зөвшөөрөх юм бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандах ёстой. Г.Батбаярын хувьд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд хандана хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Хуваалцах