Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр цэнгэлдэхэд 750 мянган шар айраг борлуулагджээ

Хөлбөмбөгийн ДАШТ нь дөрвөн жилд нэг удаа тохиодог, дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын наадмын нэг билээ. Энэ оны тэмцээний нээлт зургадугаар сарын 14-нд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр цэнгэлдэхэд 750 мянган шар айраг борлуулагджээ
Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр цэнгэлдэхэд 750 мянган шар айраг борлуулагджээ. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн ДАШТ нь дөрвөн жилд нэг удаа тохиодог, дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын наадмын нэг билээ. Энэ оны тэмцээний нээлт зургадугаар сарын 14-нд болно.

Харин өмнөх ДАШТ-үүд болон нээлтийн тухай сонирхолтой баримтыг уншигч танаа хүргэе.

  • Анхны ДАШТ 1930 онд болж байсан.

  • 1966 онд ДАШТ-ий цомыг хулгайлан, хулгайчийг долоо хоногийн турш хайжээ.

  • 1994 оны ДАШТ-д оролцогч улсууд өөрсдийн тугийг өргөхөөс гадна соёлын онцгой үзүүлбэр бэлтгэжээ. Нээлтийн арга хэмжээнд Опра Уинфри оролцсон байна.

  • ДАШТ-ий түүхэнд Мексик хамгийн их хожигдолтой аж /25 удаагийн/.

  • Түүхэнд анх удаа буюу 2002 онд ДАШТ Өмнөд Солонгос, Япон хоёр улсад зэрэг болжээ.

  • 2010 онд ДАШТ Өмнөд Африкт болоход цэнгэлдэхэд 750 мянган шар айраг борлуулсан байна.

  • 2014 оны ДАШТ-д 15 тэрбум ам доллар зарцуулжээ.

  • ДАШТ 2014 тэмцээнийг нийт 3.2 тэрбум хүн, нэг тоглолтыг дор хаяж 53 мянган хүн үзжээ.

  • 2018 оны ДАШТ-ий нээлт хоёр цагийн турш үргэлжилнэ. Залгуулаад 16.00 цагаас /Москвагийн цагаар/ ОХУ болон Саудын Арабын хоорондох тоглолтоор ДАШТ эхэлнэ.

  • Тэмцээний албан ёсны дуу “Live it up” нэртэй бөгөөд дуучин Уилл Смит, Ники Жем нар нээлтэд энэ дууг эгшиглүүлнэ.

  • Нийт 500 гаруй бүжигчин, гимнастикч гэх мэт уран бүтээлчид нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

  • Нээлтэд оролцох уран бүтээлчдийн нэрсийг албан ёсоор эцэслээгүй ч Испанийн дуурийн дуучин Плакидо Доминго, мөн Өмнөд Америкийн дуурийн дуучин Хуан Диего Флорес нар дуулна.

  • Аваргад өгөх шагналын мөнгө 35 сая ам доллар байдаг.

  • ДАШТ-ий үеэр бэлгийн харилцаанд орох хориотой. Тамирчдын эрч хүчийг шавхаж, анхаарлыг сарниулдаг гэсэн шалтгаанаар Герман, Испани, Мексик, Чили зэрэг улсын дасгалжуулагч тамирчдадаа бэлгийн харилцаанд орохыг хориглодог.

  • ДАШТ-ийг зохион байгуулсан улсын эмэгтэйчүүдийн төрөлт тэмцээний дараа нэмэгддэг байна.

Хуваалцах