Өмнөд Солонгосын нэрт жүжигчид хуримаа хийжээ
Хуримын ёслол болохоос өмнө тус улсын хэвлэлийнхэн нисдэг дроны тусламжтай хосын болон зочдын зургийг авсан аж.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын нэрт жүжигчид Сон Жүн Ки, Сон Хе Кё нар өчигдөр хуримласныг “www.koreaboo.com” сайт мэдээллэжээ.
Хуримын ёслол нийслэл Сөүл хот дахь таван одтой “Шилла” зочид буудалд зохион байгуулагдсан байна.
Хуримын ёслол болохоос өмнө тус улсын хэвлэлийнхэн нисдэг дроны тусламжтай хосын болон зочдын зургийг авсан аж.
Хосын гэр бүл, найз нөхөд болон хамтран уран бүтээлд ажиллаж байсан уран бүтээлчид болох 200 гаруй зочин хуримын ёслолд оролцохоор хүрэлцэн иржээ.


















