Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймагт 3.0 сая толгой мал хаваржиж байна

Аймгийн хэмжээнд 6108 малчин өрхөд 3.0 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, 3 сар гарсаар Булган, Сэврэй, Даланзадгад, Ханхонгор сумдаар бага зэргийн цас орж шуурсан, уулаараа бага зэргийн цасан бүрхүүлтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт 3.0 сая толгой мал хаваржиж байна
Өмнөговь аймагт 3.0 сая толгой мал хаваржиж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн хэмжээнд 6108 малчин өрхөд 3.0 сая толгой мал хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, 3 сар гарсаар Булган, Сэврэй, Даланзадгад, Ханхонгор сумдаар бага зэргийн цас орж шуурсан, уулаараа бага зэргийн цасан бүрхүүлтэй.

Мал төллөлт: Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 3 сарын 4-ний байдлаар 299 ингэ, 17 гүү, 41 үнээ, 10724 эм хонь, 6870 эм ямаа төллөж, нийт 17951 төл /ботго 299, унага 17, тугал 41, хурга 10724, ишиг 6870/ гарч гарсан төл бүрэн бойжиж байна. Нийт төллөх хээлтэгчийн 1,5% төллөөд байна. Том малын зүй бусын хорогдол нийт 90 үүнээс хонь 30, ямаа 60 байна.

Эх сурвалж: ХХААГ

Хуваалцах