Өмнөговь аймагт "Түмэн тэмээний баяр" болж байна
“Түмэн тэмээний баяр” өчигдөр уран зургийн үзэсгэлэн, ингэний айрагны баяр, тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтуудаар эхэлсэн.
Мэдээллийн алба

“Түмэн тэмээний баяр” өчигдөр уран зургийн үзэсгэлэн, ингэний айрагны баяр, тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтуудаар эхэлсэн.
Энэ жилийн баяр нь тэмээн сүргийн үржил, ашиг шимийг нэмэгдүүлэхэд олон талын оролцоог хангахад чиглэж байгаа юм.
Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв соёл, уламжлалыг өвлүүлэн үлдээх зорилготой гэж зохион байгуулагчид хэлж байна.
Жилээс жилд “Түмэн тэмээний баяр”-ыг үзэхээр ирэх гадна, дотны жуулчдын тоо нэмэгдэж, эрдэмтэн судлаачид тэмээний баярыг түлхүү сонирхож байна.
“Түмэн тэмээний баяр-2025” үзэсгэлэнгээс Монголын радиогийн "Хурд" агентлагийн сурвалжлагч М.Оюунбаасангийн бэлтгэсэн мэдээллийг сонсгоё.
Mongolian National Radio · "Түмэн тэмээний баяр" Өмнөговь аймагт болж байна
"Түмэн тэмээний баяр" өнөөдөр “Тэмээний аж ахуйг үйлдвэржүүлэх” сэдэвт хэлэлцүүлгээр эхэллээ.
Үдээс хойш тэмээн поло, торомны уралдаан, тэмээгээрээ гоёсон нутгийн иргэдийн жагсаалаар үргэлжилнэ.


















