Өмнөговь аймгийн 480 гаруй төгсөгчид эх нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана
Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхижүүлэн, салбар холбоодоо сэргээн шинэчилж, залуучуудаа дэмжих, ажилтай орлоготой болгох, залуус руу чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж байгаа.
Мэдээллийн алба

Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос хойш үйл ажиллагаагаа идэвхижүүлэн, салбар холбоодоо сэргээн шинэчилж, залуучуудаа дэмжих, ажилтай орлоготой болгох, залуус руу чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж байгаа. Тэр дундаа өнгөрсөн оноос эхлэн “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг эхлүүлж бүхий л салбарт залуучуудыг ажилтай, орлоготой болгож, тэднийг орон нутагт ажиллуулах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм.
Энэ жил л гэхэд “Сумын залуус” төслийн хүрээнд залуучуудын бригадын зохион байгуулалтаар бүтээн байгуулалтад оролцуулах томоохон ажил хийгдээд явж байгаа. Тэгвэл орон нутаг болон Улаанбаатар хот дахь Залуучуудын холбоод хамтран нийслэлд сурч төгссөн оюутан залуучуудаа орон нутагт нь ажиллалуулах бүхий л ажлуудыг зохион байгуулж эхэллээ. Энэ 4-р сарын 26-ны өдөр УИХ-ны гишүүн, Батлан Хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн ивээл дор Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн залуучуудын холбоо аймгийн оюутан залуусаа “Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллацгаая” чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулжээ.
Дээрх арга хэмжээнд тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хүний нөөцийн бодлого, ажилд авах журам, тэтгэлэгт хөтөлбөр, нээлттэй ажлын байраа танилцуулах, бүртгэх, төгсөөд орон нутагтаа ажиллах хүсэлтэй болон зуны амралтаараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй залуучуудыг аймгийн хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд бүртгэх зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулсан байна.
Тус чуулганд нутгийн 1000 гаруй оюутан залуус, 480 гаруй аж ахуйн, уул уурхайн компаниуд оролцсон бөгөөд энэ жил төгсөх курсын 480 гаруй оюутнуудыг аймгийн хөдөлмөрийн хэлтэс бүртгэж дараа жил төгссөн мэргэжлийнх нь дагуу эх нутагт нь ажиллуулахаар болсон байна. Бусад ажил олгогч байгууллагуудад 100 гаруй оюутан залуус ажилд зуучлагдсан гэсэн сайхан мэдээ дуулдлаа. Чуулганд ирж оролцож байгаа оюутан залуусын сэтгэгдлийг сонсоход “Орон нутагтаа ажиллахыг илүүд үзэж байгаагаа хэлсэн бөгөөд эх нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж, ирээдүй хойчдоо том бүтээн байгуулалтыг хийж үлдээнэ гэдэг бидний бахархал юм” гэсэн юм.


















